Шууд Chart

Б.Бямбадорж: Коронавирусээр эрүүл мэндийн салбарынхан олноор өвчилж, хүний нөөцийн хомсдол үүсэж байна

2021-09-25 07:29:11

"Өнгөрсөн долоо хоногт  ерөнхий боловсролын 194 сургуулиас 1000 гаруй тохиолдол илэрсэн. 141 цэцэрлэгээс 171 тохиолдол, 31 их, дээд сургуулиас 469 тохиолдол бүртгэгдээд байна.

Халдварын тохиолдол бүртгэгдсэн үед бусдад халдаахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхээр ажиллаж байгаа.

Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг тус бүрт баг ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэл дэх эмнэлгийн байгууллагуудад 5832 ор дэлгэсэн. Гэвч бодит байдалд 6600 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. 113.7 хувийн ачаалалтай ажиллаж байна гэсэн үг.

Одоогоор нэн яаралтай хэвтэх шаардлагатай 200 орчим хүн нийслэлд бий. Харин зайлшгүй хэвтэх заалттай 800 орчим иргэн байна. Коронавирусний энэ удаагийн давлагаагаар эрүүл мэндийн ажилчид ихээр өвчлөн, хүний нөөцийн хомсдол үүсэж байгаа. Үүнээс үүдэн өвчний аюулгүй байдал алдагдан, эмчилгээ тасалдсанаар ор дэлгэхэд хүндрэл үүсээд байна" гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэллээ.


Б.Бямбадорж: Коронавирусээр эрүүл мэндийн салбарынхан олноор өвчилж, хүний нөөцийн хомсдол үүсэж байна  
Үзсэн: 1430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй