Шууд Chart

Сайжруулсан шахмал түлш худалдаалах 41 цэг ажиллаж эхэллээ

2021-09-27 13:14:39

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж нийслэлийн хэмжээнд дулаан, цахилгаан, ус хангамжийн бэлтгэл ямар байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.

Харин гэр хорооллын иргэдийг өнтэй өвөлжүүлэх бэлтгэл хэрхэн хангаж байгаа, сайжруулсан шахмал түлшний нөөцийн  тухайд Агаарын бохирдолтой  тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн дараах мэдээллийг өглөө.

Өнөөдрийн байдлаар 57.887 тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бэлтгээд байна. Нийтдээ 33 агуулахад түлшээ нөөцөлж байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн 41 цэгээр борлуулж эхэлжээ. Аравдугаар сарын 1-нээс нийслэлийн хэмжээнд 600 цэг ажиллаж эхлэхээр бэлтгэл ажлаа хангаад байгаа юм.

Энэ нь 300 өрх тутамд нэг борлуулалтын цэг ногдоно гэсэн үг юм. Шахмал түлшний хэрэглээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ түүхий нүүрс тээвэрлэлтийг зогсооход анхаарал хандуулж байгаа аж.

Түүхий нүүрс тээвэрлэж Улаанбаатар хот руу нэвтрүүлэхгүйн тулд  шалган нэвтрүүлэх товчоодод 18 алба хаагчийг гурван ээлжээр томилон ажиллуулж, 24 цагаар хяналт тавьж буй бөгөөд өнгөрсөн 14 хоногт түүхий нүүрс тээвэрлэсэн зөрчил бүртгэгдээгүй байна.


Сайжруулсан шахмал түлш худалдаалах 41 цэг ажиллаж эхэллээ  
Үзсэн: 1361 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй