Шууд Chart

Спорт холбоодын төлөөлөл цахим сургалтад хамрагдлаа

2021-09-27 13:17:11

Спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын ээлжит семинар өнгөрсөн бямба гарагт боллоо. Уг сургалтын үеэр философийн ухааны доктор Б.Буяндэлгэр “Спортын хүрээн дэх философи” сэдвээр, “Almighty Clinic”-ийн захирал, МҮОХ-ны Эмнэлэг, эрдэм шинжилгээний комиссын гишүүн Б.Санчир “Бэлтгэлийн дараах бие физиологийн сэргэлт” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Сургалт семинарыг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нээсэн бөгөөд 40 гаруй спорт холбоодын төлөөлөл хамрагдаж, асуулт, хүсэлтийг нээлттэй тавьж байв.

Тухайлбал, Монголын волейболын холбооны дэргэдэх Элсний волейболын хороо эко системийг дэмжиж буйгаа илэрхийлж, мод тарих үйлсэд ОУОХ- ноос санхуужилт байдаг эсэхийг тодруулав. Мөн Монголын бейсболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Мөнхсайхан спортыг ард түмэнд эерэгээр таниулах контент хийх хүсэлтийг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганд тавив. Ховд аймгийн БТСГ-аас орон нутагт түлхүү ажиллах талаар, тоног төхөөрөмж шинэчлэх боломжтой эсэх талаар хүсэлт тавив. МҮОХ-ний ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган хүсэлтийг анхаарч ажиллахаа илэрхийлж, ОУОХ-ноос гаргадаг тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Спорт холбоодын төлөөлөл цахим сургалтад хамрагдлаа  
Үзсэн: 507 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй