Шууд Chart

Тайландын хаант улстай цаг уурын салбарт хамтран ажиллана

2021-09-29 11:06:11

Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин, Тайландын Хааны Бороо, хөдөө аж ахуйн агаарын тээврийн газрын Ерөнхий захирал Др.Сурасри Кидтимонтон нар “Цаг агаарт хиймлээр нөлөөлөх техникийн хамтын ажиллагааны хамтарсан хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа. 

Хөтөлбөрийн гол зорилго нь Тайландын Цог Жавхлант Хаан Пумипон Адульядет агсны бороо оруулах технологийг ашиглах санаачилгын хүрээнд цөлжилтийг сааруулах, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх, ой болон хээрийн түймэртэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллаж, улмаар манай улсад үүлэнд хиймлээр нөлөөлөхөд зориулсан төсөл хэрэгжүүлэхэд оршиж байгаа юм.

Цахим хэлбэрээр зохион байгуулсан гарын үсэг зурах ёслолд уг төслийг хэрэгжүүлэх Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг, Гүнж Маха Чакри Сириндхорн-ы төслийн ажлын албанаас оролцсоноос гадна Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамнаас оролцож үг хэлэв. 


Тайландын хаант улстай цаг уурын салбарт хамтран ажиллана  
Үзсэн: 848 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй