Шууд Chart

Олимпын наадам болон дэлхийн дөрвөн удаагийн аварга Жордан Барроуз хүүтэй болжээ

2021-09-29 14:25:32

“Лондон-2012” олимпын наадам болон дэлхийн дөрвөн удаагийн аварга Жордан Барроузын эхнэр Лорен Мариачер энэ сарын 25-нд амаржиж 3.460 кг-ын жинтэй хүү төрүүлж, алдарт бөх хоёр хүү, хоёр охинтой болжээ.

Хосууд отгон хүүдээ Жордан Баннер Барроуз хэмээн нэр хайрласан байна. Тэд 2011 онд Филадельфид болсон NCAA-гийн бөхийн тэмцээнээр анх биенээ харсан бөгөөд Лорен Мариачер тэгэхэд гэрийнхэнтэйгээ дүү Мэттийг дэмжихээр очсон ч Барроузын барилдаан анхаарлыг нь өөрийн эрхгүй татсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олимпын наадам болон дэлхийн дөрвөн удаагийн аварга Жордан Барроуз хүүтэй болжээ   
Үзсэн: 614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй