“Хүүхдийн хоол тэжээл-Эрүүл мэнд” сургалтыг ЭМЯ-наас “Хүнс хангамж” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газартай хамтран зохион байгууллаа. Сургалтад Сонгино хайрхан дүүргийн нийт 38 цэцэрлэгийн эмч, эрхлэгч нар оролцов.
Тус сургалтаар бага насны хүүхдийн хоол тэжээлийн байдлыг үнэлэх, хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд, цэцэрлэгийн хүүхдэд эрүүл мэнд хоол тэжээлийн боловсрол олгох шаардлага, усны хэрэгцээ, хоолны аюулгүй байдал зэрэг сэдвүүдээр лекц, илтгэлүүд тавигдаж, Цэцэрлэгийн хүүхдэд зориулсан үйлдвэрлэл үйлчилгээнд хориглох хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний тухай мэдээлэл хийсэн байна.
Цэцэрлэгийн эмч нар сургалтад хамрагдлаа | ||
Үзсэн: 1394 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.