Шууд Chart

Монгол Улсаас Унгарт суугаа онц бөгөөд элчин сайд З.Батбаяр чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзжээ

2021-09-30 15:44:00

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Унгарын нийслэл Будапештэд насанд хүрэгчдийн ДАШТ-ий бэлтгэлээ базааж байгаа бөгөөд түрүүч нь маргаашнаас Ослог зорино.

Монгол Улсаас Унгарт суугаа онц бөгөөд элчин сайд З.Батбаяр ДАШТ-д оролцох гэж буй багш дасгалжуулагч бусад хүмүүсийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв.

Элчин сайд З.Батбаярыг өчигдөр Унгарын Ерөнхийлөгчийн зарлигаар Загалмайн гавьяаны II одонгоор тус улсын гадаад харилцаа, гадаад эдийн засгийн яамнаас шагнажээ. Тус нэр хүндтэй шагналыг Монгол Улсаас хүртсэн анхны хүн болсон түүнд манай багш, дасгалжуулагчид хүндэтгэл үзүүлж, “Токио-2020” олимпийн наадмын хувцас, дурсгалын зүйлийг гардуулав.

Дунай мөрнийг зорин өнгөрөх Монголын чөлөөт бөхийн гэлтгүй их спортын олон тамирчдад үргэлж тус дэм болдог танд Монголын чөлөөт бөхийн холбооны өмнөөс баяр хүргэж, талархал илэрхийлье.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсаас Унгарт суугаа онц бөгөөд элчин сайд З.Батбаяр чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзжээ  
Үзсэн: 1561 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй