МАХН-ын дарга Н.Энхбаярын гэр, албан өрөө болон том хүү Э.Батшугарын найз бүсгүй Дариймаагийн аав Төмөрийн гэрт АТГ-ынхан өнгөрсөн өдөр нэгжлэг хийснийг бид өмнө нь мэдээлсэн. Н.Энхбаярын хэрэг шүүхээр гэм буруутай нь нотлогдон, хэргийг эцэслэн шийдэж, өдгөө ял эдлэж байгаа боловч гэрт нь ийнхүү нэгжлэг хийх болсон нь олны анхаарлыг зүй ёсоор татаж байна.
Н.Энхбаярын хэрэгт холбоотойгоор интерполоор эрэн сурвалжлагдаж байсан НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг Монголд ирсэн даруйд хуулийнхан түүнийг саатуулан шалгаж байгаа. Саяханаас түүнийг мэдүүлэг өгч эхэлсэн тухай ч хэвлэлийн хуудсаар мэдээлээд удалгүй Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийсэн нь хэргийн учиг зангилаа улам тайлагдаж байгаа болов уу гэсэн таамгийг төрүүлж байна. Мөн энэхүү үйлдлүүдтэй зэрэгцэн Н.Энхбаярын гэргий гэргий О.Цолмонгийн төрсөн дүүг нь цагдаагийнхан баривчилжээ. Харин тэдний нэгжлэг дуусах үеэр МАХН-ын зарим гишүүд ирсэн байлаа. Гишүүд ямар үндэслэлтэйгээр нэгжлэг хийж байгаа АТГ-ын албаныхнаас тайлбар хүсэхэд тэд хариу мэдэгдэл өгсөнгүй явсан юм. АТг-ынхан сэтгүүлчдэд мөн ямарч хариу өгөлгүйгээр арын хаалгаар сэм гарч машинд суун одлоо.
Авилгатай тэмцэх газрынхан мэдэгдэл хийсэнгүй | ||
Үзсэн: 1796 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.