![](/uploads/202110/news/thumb/f46594e844876e3c36d04c7a1dfa5603_x3.jpg)
Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчид, “Токио-2020” зуны олимпын наадамд спортын 10 төрлөөр 43 тамирчин, Паралимпын наадамд зургаан төрлөөр 11 тамирчин оролцож, нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн.
Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ олимпын наадамд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд засгийн газрын мөнгөн шагнал, батламжийг хэдхэн хоногийн өмнө гардуулсан бол өчигдөр Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагууд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтад “Токио-2020” паралимпын наадмын алтан медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, “Токио-2020” олимпын наадмын мөнгөн медальт, жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин С.Моллай, олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин, жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Уранцэцэг, олимпын хүрэл медальт, жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Цогтбаатар нар оролцлоо.
“Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Болортуяагийн хувьд ДАШТ-д оролцохоор Норвегийн Осло хотыг зорьсон тул эзгүй байлаа.
Уулзалтын үеэр БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц хэлэхдээ “Гурван жилийн дараа болох “Парис-2024” зуны олимпын наадмын бэлтгэл ажилд БТСУХ спорт холбоодоо дэмжин ажиллаж, хамтдаа Монгол Улсын Төрийн дууллыг олимпын тэнгэрт олон удаа эгшиглүүлэхийн төлөө хамтдаа хичээцгээе” гэж онцоллоо.
“Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцсон тамирчдад хүндэтгэл үзүүллээ | ||
Үзсэн: 950 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.