Шууд Chart

Амьд хөгжмийн “Playtime” фестиваль маргааш болно

2021-10-01 10:00:00

Амьд хөгжмийн “Playtime” фестиваль өнгөрсөн наймдугаар сарын 16-19-нд зохион байгуулахаар товлоод байсан ч Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу цар тахалтай нөхцөлд дахин нэг жил хойшлохоос өөр сонголтгүй болсон билээ.

Тэгвэл “Playtime-2021 Virtual 2.0” фестиваль маргааш фейсбүүк болон "Youtube" сувгаар 18:00 цагаас нээлтээ хийхээр болжээ. Нээлтийн тоглолтыг үнэ төлбөргүй хүлээн авч үзэх боломжтой гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдээлэв.

Наадмын зохион байгуулагчдын гаргасан мэдэгдэлд "Дэлхий даяар Covid-19-ийн цар тахлын аюул улс оронд нэмэгдэж, олон нийтийн урлаг, соёлын арга хэмжээ, нийтийг хамарсан үйл ажиллагаа бүхий олон улсын хөгжмийн томоохон фестивалиуд хойшлогдоход хүрч байна. Тиймээс энэ жилийн наадмын товыг дахин бүтэн жилээр хойшлуулан, 2022 оны долдугаар сарын 7-10-нд зохион байгуулах боллоо. Учир нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдварын тархалт хүрээгээ тэлэх өндөр эрсдэлтэй болохыг байнга сануулж байгаа учраас Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээг хэрэгжүүлж товоо хойшлуулахад хүрсэн" гэжээ.

Өнгөрсөн жил мөн нөхцөл байдалтай холбогдуулан наадмын зохион байгуулагчид иргэдийн худалдан авсан тасалбар албан ёсоор 2021 онд шилжиж, хүчин төгөлдөр үйлчилнэ гэж байв. Улмаар "Playtime-2020" наадмын тасалбар худалдан авсан хүн бүрд 2021 оны шинэчилсэн тасалбарыг и-мэйлээр хүргүүлсэн. Энэ нь мөн ирэх жил рүү шилжих боломжтой аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Амьд хөгжмийн “Playtime” фестиваль маргааш болно  
Үзсэн: 1000 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй