![](/uploads/202110/news/thumb/f202d7a304ad0fa8c812345ca1c61d4e_x3.jpg)
Украины Засгийн газраас “Токио-2020” олимпын наадамд амжилттай оролцсон чөлөөт бөхийн тамирчин, дасгалжуулагчдаа шагнаж урамшуулжээ.
Тодруулбал эмэгтэй чөлөөт бөхийн дасгалжуулагч нараа 500 мянган гривенээр шагнасан бол хүрэл медаль хүртсэн Ирина Коляденко, Алла Черкасова нарыг “DS3 Crossback” машинаар мялаасан байна.
Украины Спортын сайд Вадим Гутцайт “Бид чөлөөт бөхийн багийн амжилтад сэтгэл хангалуун байгаа. 2016 оны олимпод ямар ч медаль аваагүй бол энэ удаагийн олимпоос хоёр хүрэл медальтай ирлээ. Гурван жилийн дараа Парист улам амжилттай оролцоно гэдэгт итгэж байна” гэжээ.
Украины Засгийн газар олимпын хүрэл медальтнуудаа машинаар мялаажээ | ||
Үзсэн: 626 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.