Шууд Chart

Бодибилдинг фитнессийн холбооны баг тамирчид Узбекистанд болох ДАШТ-д оролцоно

2021-10-01 10:30:25

Монголын бодибилдинг фитнессийн холбооны баг тамирчид Узбекистаны нийслэл Ташкент хотод энэ сарын 4-6-нд болох ДАШТ-д оролцохоор хүлгийн жолоо заллаа.

Тус тэмцээнд манай улсаас С.Дуламрагчаа, А.Отгонбаатар, Б.Мөнхбилэг, Д.Бадамханд, З.Оюун-Ундрах, Д.Энхбилэг, Т.Болор, Т.Урангоо, Э.Лхагва-Очир, Ж.Баянмөнх, олон улсын шүүгч С.Одбаатар, албан төлөөлөгч Г.Мөнгөнбаяр нарын зэрэг 12 хүний бүрэлдэхүүнтэй баг явав.

Тамирчид бэлтгэлээ “GAN Sports Center”-т хийсэн бол тэдний хувцасыг “Монлайн” спорт хувцас үйлдвэрлэл, ивээн тэтгэгчээр “Fitness Agency” ажилласан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Бодибилдинг фитнессийн холбооны баг тамирчид Узбекистанд болох ДАШТ-д оролцоно  
Үзсэн: 622 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй