Шууд Chart

Ням гарагт болсон барилдаанд улсын харцага О.Хангай түрүүллээ

2021-10-04 09:32:43

Монгол Улсын гавъяат дасгалжуулагч, улсын харцага Гунгаагийн Элбэгийн эмчилгээний зардалд зориулсан Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр МБӨ-нд болж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зорчигч тээврийн нэгтгэл, “Од” группийн бөх Монгол Улсын харцага Оргихын Хангай түрүүллээ.

Цар тахлын улмаас үзэгчгүйгээр зохион байгуулагдсан тус барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат "Хилчин" спорт хороо, Хилийн цэргийн 0208-р тусгай салбар, "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээ, "Шижир гоулд" ХХК-ийн бөх Монгол Улсын өсөх идэр начин Чинчулууны Батчулуун үзүүрлэв.

Их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо, "Стев Гоулд" ХХК-ийн бөх, улсын харцага Доржын Анар, Дорнод аймгийн харьяат, аймгийн арслан М.Билгүтэй нар шалгарсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ням гарагт болсон барилдаанд улсын харцага О.Хангай түрүүллээ  
Үзсэн: 882 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй