![](/uploads/202110/news/thumb/8d45b2fb962c2192da19b14b1c1891ec_x3.jpg)
Богд хааны ордон музейд "Хаан ордны намар-2021" үзэсгэлэнгийн нээлт өнгөрсөн баасан гарагт болсон бөгөөд тэр үеэр "Хааны хачин" бэсрэг үзэсгэлэнг зохион байгуулав.
Уг үзэсгэлэнд Богд хааны ордон музейн үзмэрийн дээжсээс толилуулж, үзэгчдийн сонирхлыг ихээхэн татдаг "Бодлоор зангидсан илд" үзмэрийг энэ сарын 7 хүртэл үзүүлэх аж.
Монгол Улсад музейн салбар үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, Олон улсын ахмадын өдрийг угтан "Хаан ордны намар-2021" нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан билээ.
Тэр үеэр үйлчлүүлэгчдэд музейн тасалбарын үнийг хоёр хүний дунд нэг буюу тавин хувь, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, зургийн тасалбарын үнийг (үзмэр үзүүллэгийн зураг ороогүй болно) зуун хувь чөлөөлсөн юм.
"Бодлоор зангидсан илд" үзмэрийг энэ сарын 7 хүртэл үзүүлнэ | ||
Үзсэн: 791 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.