Монгол Улсын гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга М.Уранцэцэг "visaapnews.asia" сайтад өгөхдөө “Ойрын хугацаанд би UFC-д өрсөлдөж магадгүй. Мөн их спортоос гарсны дараа хувийн бизнесээ өргөжүүлэх, дараагийн үеийн шилдэг залуу тамирчдыг бэлтгэхэд туслах мэргэжлийн түвшний төрөлжсөн спортын сургууль байгуулах төлөвлөгөөтэй байгаа” гэж хариулжээ.
М.Уранцэцэг нь 2012, 2016, 2020 онд буюу гурван олимпын наадамд оролцсон, мөн жүдо бөхийн дэлхийн аваргаас алт, мөнгө, хошой хүрэл медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин билээ. Тэрбээр 2017 онд жүдо бөхийн Ази тивийн аваргаас алтан медаль хүртсэн бөгөөд 2010, 2014 онд самбо бөхийн дэлхийн хошой аваргаар шалгарч байлаа.
Мөн 2010 оны арванхоёрдугаар сарын 17-ноос 2021 оны гуравдугаар сарын 26-ны хооронд буюу 11 жилийн хугацаанд Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны World Tour тэмцээнээс -48 кг, -52 кг-ын жингүүдэд 13 алт, 11 мөнгө, 15 хүрэл нийт 39 медаль хүртсэнээр "Гиннесийн дээд амжилт" эзэмшиж байна.
Гавьяат тамирчин М.Уранцэцэг “Ойрын хугацаанд би UFC-д өрсөлдөж магадгүй” гэжээ | ||
Үзсэн: 712 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.