Шууд Chart

Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүст үзүүлж буй эмнэлгийн тусламж, үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө

2021-10-04 12:50:28

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргээс удирдан, цахимаар зохион байгуулав.

Зөвлөгөөний эхэнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай дүүргийн  нутаг дэвсгэрт хийж байгаа  ажлууд болон  цаг үеийн  нөхцөл  байдлын  талаарх  товч  мэдээлэл өгсөн юм. Тус дүүрэг нь нийслэлийн нийт газар нутгийн 25.5 хувийг эзэлдэг бөгөөд Улаанбаатар хотын хүн амын 23 орчим хувь нь амьдардаг. Нийт  1092 эмч, эмнэлгийн ажилтан дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Ахмадын эмнэлэг, 27 ӨЭМТ-өөр хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна. Дүүргүүдийн удирдлагуудын зүгээс 2021 оныг “Иргэдэд ээлтэй, ногоон дүүрэг” болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа аж. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, даалгавар өглөө. Тухайлбал,

-Гэрээр тусгаарлагдан эмчлэгдэж байгаа коронавируст халдварын батлагдсан тохиолдолд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм, эмийн хэрэгслийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих

-Коронавируст халдвараар өвдсөн хүүхдийн эмчилгээний талаар эцэг, эхчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилготой лавлах утас, цахимаар зөвлөгөө өгөх шугам байгуулж, 24 цагийн турш тогтмол ажиллуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

-Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, борлуулалтын цэгүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч ажиллах

-Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбайн орчны гэрэлтүүлгийг сайжруулах, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна болон дотор орчны камерын хяналтын системд хяналт тавьж ажиллах зэрэг үүрэг, даалгавар өглөө.


Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүст үзүүлж буй эмнэлгийн тусламж, үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө  
Үзсэн: 1064 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй