Шууд Chart

63 дахь ёкозүна Асахифүжигийн дохёнд гарах ёслолд Харүмафүжи Д.Бямбадорж шадарлажээ

2021-10-04 16:28:58

Токио хотын "Кокүгикан" сүмогийн өргөөнд өчигдөр мэргэжлийн сүмогийн 63 дахь ёкозүна Асахифүжи, Исэгэхама ояката 60 насныхаа ойг тохиолдуулан аваргын дохёнд гарах ёслол үйлдлээ.

Исэгэхама багшийн шавь нараас анх маэгашира цол хүртсэн Аминишики, одоогийн Ажигава ояката, мөн Исэгэхама дэвжээнээс төрсөн гарын шавь болох сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж нар дохён ёслолд багшдаа шадарлажээ.

Исэгахама оякатагийн 60 насны ойн дохион ёслол коронавирусний уршгаас шалтгаалан нэг жил хойшлоод байсан юм.

Ёслолд Исэгэхама дэвжээний дэмжигчид, улс төр, эдийн засаг, соёл урлаг, шинжлэх ухааны салбарын алдартанууд, нутгийн иргэдийн төлөөлөл нийт 2000 гаруй зочин Сүмогийн өргөөнд хүрэлцэн иржээ.

63 дахь аварга Асахифүжи ба Исэгэхама ояката нь Японы Аомори аймгийн уугуул 1960 оны долоодугаар сарын 6-нд төрсөн бөгөөд Монголын анхны зургаан сүмоч мэргэжилд барилдаж эхлэхэд тэдэнтэй адил Оошима дэвжээнд аварга цолтой барилдаж байсан түүхтэй юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

63 дахь ёкозүна Асахифүжигийн дохёнд гарах ёслолд Харүмафүжи Д.Бямбадорж шадарлажээ  
Үзсэн: 843 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй