Шууд Chart

Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Баярсайхан Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2021-10-05 10:41:03

Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух анхны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенкод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Б.Баярсайхан Итгэмжлэх жуух бичиг гардуулах үеэрээ Монгол, Беларусийн уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ.

Ерөнхийлөгч Александр Лукашенко Элчин сайдад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Тэрээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд хамтарсан төслүүдээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ хоёр талын хамтын ажиллагааг аж үйлдвэрийн салбарт хөгжүүлэх боломж буйг онцлон тэмдэглэв.


Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Баярсайхан Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив  
Үзсэн: 838 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй