Шууд Chart

Алдагдсан бурхадыг олжээ

2014-05-26 09:55:06

Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу хийдийн  “Хархорум” музейд энэ сарын 19-нд шилжих шөнө хулгай орж, 18 дугаар зууны дунд үеийн долоон бурхан хулгайлагдсан хэрэг гарсан билээ. 

Уг бүтээлүүдийг олсон талаар УИХ-ын дарга З.Энхболд өөрийн твиттер хуудаснаа өнгөрсөн амралтын өдрүүдэд жиргэсэн байна. Харин Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын зүгээс “Алдагдсан бурхадыг олсон нь үнэн. Хэрэг мөрдөн байцаах шатанд байгаа учраас ямар ч мэдээлэл өгөхгүй” гэх тайлбарыг хийлээ. 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Алдагдсан бурхадыг олжээ   
Үзсэн: 1430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй