Шууд Chart

Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, "Ковид-19" халдвартай хавсрах эрсдэлтэй байна

2021-10-06 09:23:42

Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд “Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн Төлөө” ТББ-аас ХӨСҮТ, ЭХЭМҮТ, Хүүхдийн амь тэнссэн төлөвийн анагаахын нийгэмлэгтэй хамтран Халдварт өвчин ба ялган оношилгооны чиглэлээр аймаг, дүүргийн хүүхдийн эмч нарыг сургах, чадавхжуулах нэгдсэн сургалтыг хийлээ. 

Энэ удаагийн сургалт нь "Ковид-19" халдварын үед томуу, томуу төст өвчин ба коронавирусний халдвартай хүүхдийн эмнэлзүйн шинж, ялган оношилгоо, нярайн шарлалт, амьсгалын замын цочмог бөглөршилт, хүүхдэд зонхилон тохиолдох тууралтат халдварт өвчний эмнэл зүй болон сүрьеэ өвчний халдвартай хүүхдүүдийн ялган оношилгоо зэрэг зайлшгүй шаардлагатай гэсэн сэдвүүдээр олон талын онол, практикийн мэдлэг, мэдээлэл олгосноороо онцлог юм.

Аймаг, дүүргийн хүүхдийн эмч нар хамрагдсан тус сургалтад нийт 20 гаруй эмч, мэргэжилтэн оролцлоо.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, "Ковид-19" халдвартай хавсрах эрсдэлтэй байна  
Үзсэн: 758 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй