Шууд Chart

Зуслангийн ногоон бүсийг цэвэрлэлээ

2014-05-26 10:53:30

Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар болон "Эгэл амьдралын мөр" ТББ, Монголын оюутны холбоо, Батлан хамгаалахын их сургууль хамтран өчигдөр зуслангийн ногоон бүсэд нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.

Их цэвэрлэгээний ажилд Батлан хамгаалахын их сургуулийн 300 оюутан, "Эгэл амьдралын мөр" ТББ-ын түр ажлын байраар хангагдаж байгаа 20 иргэн дүүргийн 15, 19, 20 дугаар хороодын Засаг дарын ажлын албад бүрэн хамрагдаж зуслангийн ногоон бүсэд үүссэн түүвэр болон хур хог хаягдлыг цуглуулж шуудайлан цэвэрлэжээ.
Цэвэрлэгээнд оролцсон оюутнуудыг цэвэрлэгээний багаж хэрэгсэл, шуудай, бээлий, маск, савар, хүрзээр ханган, цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг хог тээвэрлэгч байгууллагуудын хог тээврийн 18 машин, хоёр ковш ажиллаж нийт 84 рейс хийж нийт 294 тонн хог хаягдлыг Цагаан давааны хогийн цэгт хүргэж ажилласан байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Зуслангийн ногоон бүсийг цэвэрлэлээ  
Үзсэн: 1321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй