Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг энэ оны 10 дугаар сарын 4-нөөс 11-ний өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна.
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагааны хүрээнд цагдаагийн байгууллагаас Хан-Уул дүүргийн шинэ нисэх явах замд байрлах “Ногоон хэрэм” төслийн байршилд мод тарих ажлыг өчигдөр /2021.10.06/ зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүдийн төлөөлөл оролцсон юм.
Монгол Улс 2030 он хүртэл тэрбум мод тарих санаачилга гаргасныг Цагдаагийн ерөнхий газраас дэмжин 1 сая мод тарихаар болсон.
юм.Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртсөн тооцоо, судалгаа бий. Энэхүү үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлбэл цөлжилтөд өртсөн талбай 4 хувиар буурна. Иймд мод тарих үндэсний хөтөлбөрт хувь хүн, албан байгууллагууд идэвхтэй оролцохыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.
Цагдаагийн байгууллага нэг сая мод тарина | ||
Үзсэн: 1214 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.