![](/uploads/201405/news/thumb/5038063ec3e9875c4bcfd73448ff7092_x3.jpg)
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан албан байгууллага, аж ахуй нэгжүүд ажилтан албан хаагчдынхаа энхрий хөөрхөн хүүхэд, багачуудыг баярлуулдаг билээ.
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд “Ардчилсан Хүчний Холбоо” төрийн бус байгууллагын ах, эгч нарынх нь зүгээс Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолбор”-ын 98 хүүхдийг баярлуулж, гарын бэлэг өглөө.
Мөн тус төвийн авьяаслаг хүүхдүүдээс бүрдсэн “Тал нутгийн хүүхдүүд” хамтлагийн сурагчид хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгч ах, эгч нартаа зориулан өөрсдийн үндэсний урлагийн тоглолтоосоо сонирхуулан бэлэг барьсан юм.
Энэхүү баярт мөчийг нь хамтдаа хуваалцсан “Ардчилсан Хүчний Холбоо” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Т.Энхсайхан: “Манай холбооны гишүүдийн олонх нь залуучууд. Тэр ч утгаараа бид залуус болон хүүхдүүд рүү хандсан нийгмийн олон талт сайн үйлсийн аян, ажлуудыг анх байгуулагдсан цаг үеэсээ эхлэн хийж ирсэн уламжлалтай. Тэрхүү уламжлалынхаа дагуу өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийн баярыг угтан бид 98 хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгч, баярлуулж байна. Учир нь бидний ирээдүй болсон эдгээр олон хүүхэд, залуучууд дундаас улс орны бахархал болсон салбар салбарын манлайлагч нар төрөөсэй гэж бид хүсэн энэхүү баярыг өнөөдөр хамтдаа хуваалцаж байна. Цаашид ч тус цогцолборын хүүхдүүдийг хөгжүүлэх олон талт чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичиг үйлдсэн байгаа” гэлээ.
Дашрамд өгүүлэхэд, тус цогцолборын “Тал нутгийн хүүхдүүд” хамтлагийнхан хоёр багшийн хамт энэ сарын 28-нд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайдын яамны урилгаар Герман улсад 45 хоногийн аялан тоглолт хийж, үндэсний соёл урлагаа таниулан сурталчлах юм байна.
Багачуудыг баярлууллаа | ||
Үзсэн: 1726 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.