Тус улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй тусламжийн хүрээнд 899,730 тун Пфайзер/БиоНТех BNT162 вакциныг Олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авснаар нийт 1,100,000 тун Пфайзер вакциныг АНУ-ын Засгийн газраас хүлээн авлаа.
Дээрх арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески болон ЭМЯ, АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл оролцов. Энэхүү тусламжийг хүлээн авах үеэрээ Эрүүл мэндийн сайд С.Энхболд КОВИД-19 халдварын цар тахлын эхэн үеэс АНУ-ын Засгийн газар Монгол Улсад КОВИД-19 халдвартай тэмцэх, сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэж, талархал илэрхийлэв.
Тэрбээр КОВИД-19 халдварын эсрэг 899,730 тун Пфайзер вакцин хандивлаж байгаа нь цаг үеэ олсон нэн чухал арга хэмжээ болж байгаа бөгөөд эдгээр нь хүн амыг вакцинжуулах ажлыг эрчимжүүлэн нийт хүн амыг КОВИД-19-ын халдвараас хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулахыг онцлон тэмдэглэлээ.
Элчин сайд Майкл Клечески хэлсэн үгэндээ КОВИД-19 халдварын цар тахлын хүнд сорилтыг даван туулахад улс орнуудын нягт хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, дэмжлэг туслалцаа нэн чухал болохыг онцлоод АНУ-ын Засгийн газраас гуравдагч хөрш, дотны анд нөхрийн хувьд цаашид ч Монгол Улсын КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаа, хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
АНУ-ын Засгийн Газраас Монгол Улсын Засгийн газарт Ковид-19 халдварын эсрэг Пфайзер вакцин хүлээлгэн өглөө | ||
Үзсэн: 1274 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.