Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооноос санаачлан Сэлбэ голоо хамгаалах, бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор гол дагуух хогийг цэвэрлэлээ. Сэлбэ голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх арга хэмжээнд дүүргийн 2, 21 дүгээр хороод мөн хамтран ажилласан байна.
“Сэлбэ голоо хамгаалъя” уриан дор нэгдсэн гурван хорооны 250 гаруй иргэн Сэлбийн болон голын ай сав газраас 18 машин буюу 90 тонн хог цэвэрлэн тээвэрлэжээ. Дашрамд дурдахад, Сэлбэ голын орчныг цэвэр байлгахад дээрх гурван хорооны иргэд нэгдэн цэвэрлэгээг тогтмол хийж байхаар болсон аж.
Сэлбэ голын хогийг цэвэрлэлээ | ||
Үзсэн: 1078 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.