Шууд Chart

Монгол Улс дэлхийн тулааны спортын хорооны залуучуудын наадмыг зохион байгуулах уу

2021-10-08 12:26:40

Монгол Улс 2023 оны дэлхийн тулааны спортын мастеруудын залуучуудын наадмыг зохион байгуулах эрхийг авах хүсэлтээ дэлхийн тулааны спортын мастеруудын хороонд хүргүүлэв. Энэ сарын 28-нд болох тус хорооны ерөнхий чуулганаар зохион байгуулах улс, хотын нэрийг албан ёсоор зарлах юм.

Дэлхийн тулааны спортын мастеруудын залуучуудын анхдугаар наадам 2017 оны арваннэгдүгээр сарын 3-7-ны өдрүүдэд БНСУ-ын хойд Чунчон мужийн Жинчён хотноо болж байсан юм. Анхдугаар наадамд, 33 орны 800 гаруй тамирчин өрсөлдөж байлаа.

Манай улсын баг тамирчид тэрхүү наадмаас гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн билээ. 2016 онд байгуулагдаж, дэлхийн 106 орныг эгнээндээ нэгтгэсэн БНСУ-д төвтэй үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийн тулааны спортын мастеруудын хороо залуучуудын хоёрдугаар наадмаа 2023 онд зохион байгуулахаар болжээ.

Тус наадмыг зохион байгуулах эрхийг авахаар БНСУ-ын олон хот хүсэлтээ ирүүлснээс гадна Монголын тулааны урлаг, тулалдааны спортын хороо залуучуудын хоёрдугаар наадмыг өөрийн эх орондоо хүлээн авч, зохион байгуулах хүсэлтэй байгаагаа дэлхийн тулааны урлагийн мастеруудын хороонд илэрхийлээд байгаа юм.

Хэрвээ наадмыг зохион байгуулах эрхийг Монгол Улсад өгвөл дэлхийн шилдэг тамирчид манай улсад хуран цуглах болно.

Монголын тулааны урлаг, тулалдааны спортын хороо 2020 онд байгуулагдаж,  15 салбар хороотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Ерөнхийлөгчөөр олон улсын жүдо бөхийн холбооны шүүгчдийн зөвлөлийн гишүүн, зүүн азийн жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, ерөнхий нарийн бичгийн даргаар жүдо бөхийн дасгалжуулагч Г.Дашдаваа нар ажиллаж байна.

Монголын тулааны спортын тамирчид 2019 онд БНСУ-ын Чонжу хотноо болсон дэлхийн тулааны спортын мастеруудын наадамд 50 гаруй тамирчнаа илгээж, багийн дүнгээр гуравдугаар байрт орсон амжилтыг үзүүлсэн билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улс дэлхийн тулааны спортын хорооны залуучуудын наадмыг зохион байгуулах уу  
Үзсэн: 1085 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй