Шууд Chart

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарын урилгаар Унгарын Элчин сайд МҮОНРТ-д зочиллоо

2021-10-08 15:11:29

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарын урилгаар Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Борбала Обрушански МҮОНРТ-д зочиллоо.

Түүнтэй Унгарын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Хишигбадам хүрэлцэн ирсэн юм.

МҮОНРТ-ийн удирдлагууд Унгарын үндэсний телевиз хороотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахад бэлтгэж байгаа бөгөөд энэ хүрээнд тэд ийнхүү уулзалдаж, санал солилцов.   

Борбала Обрушански МҮОНРТ-ийн зарим студи, редакцийн өрөөтэй танилцсанаас гадна Унгарын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт МҮОНРТ-ийн зарим ажилтныг бакалавр, магистр, докторын зэрэгт хамруулах, хэлний бэлтгэлд ч суралцуулах тухай дуулгасан юм.

Мөн МҮОНР-ийн архивыг дижитал болгоход зориулсан тоног төхөөрөмжөөр хангах, архивын өрөө тасалгааг сайжруулах, тус архивыг хамгаалахтай холбогдуулан туслалцаа үзүүлэхээ мэдэгдлээ.

МҮОНРТ-ийн зүгээс Унгарын төв телевизэд контент нийлүүлэх, “MNB World” сувгийг дээрх улсад кабелийн суваг болгон түгээх талаар ярилцсан юм.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарын урилгаар Унгарын Элчин сайд МҮОНРТ-д зочиллоо  
Үзсэн: 800 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй