НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Гуравдугаар хорооны 10 дугаар сарын 7-ны өдрийн Ерөнхий санал шүүмжлэлд ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа цахим хэлбэрээр оролцож, үг хэлэв.
Тэрээр Монгол Улсын Засгийн газраас хүний эрхийг хамгаалах, нийгмийн хөгжлийг дэмжих чиглэлээр болон цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа цогц арга хэмжээний талаар танилцуулав. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүнд суртал, авилгыг багасгах зорилгоор 2021-2024 онд төрийн үйлчилгээний 90-ээс доошгүй хувийг “Цахим Монгол” нэгдсэн платформд оруулж, улмаар төрийн бүх үйлчилгээг цахимжуулж “Дижитал үндэстэн” болохыг зорьж байгааг тэмдэглэсэн байна.
Мөн энэ оны 4 дүгээр сард УИХ-аас Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан нь Азидаа анхдагч улс болсныг онцлоод НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 46 дугаар чуулганаар баталсан Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний гуравдугаар илтгэлийг хэлэлцсэн Ажлын хэсгийн тайлангийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлж ажиллахаа нотолжээ.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганы гуравдугаар хорооны хуралдаанд үг хэлэв | ||
Үзсэн: 710 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.