Шууд Chart

“Архигүй төгсөлт” уриан дор эрдмийн баяраа тэмдэглэнэ

2014-05-26 13:15:18

“Архигүй Хэнтий” хөтөлбөрийн хүрээнд “Архигүй төгсөлт” уриан дор эрдмийн баяраа тэмдэглэж байна. “Мөнгөн хонхны баяр”, “Эрдмийн баяр” гэсэн сайхан нэртэй баяр ёслол хийж, төгсөлтийн баяраа тэмдэглэдэг ч энэ үеэр өсвөр насныхан архидан согтуурч, үүнээс үүдэлтэй гэмт хэрэг, авто тээврийн осол гарч, амь насаа алдах тохиолдол гардаг юм. Тиймээс энэ жил Хэнтий аймгийн дунд сургуулиуд “Архигүй төгсөлт” уриан дор хонхны баяраа тэмдэглэх юм байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Архигүй төгсөлт” уриан дор эрдмийн баяраа тэмдэглэнэ   
Үзсэн: 1325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй