Шууд Chart

УОК-ийн нэгдсэн шуурхай штаб ЭМЯ-нд ажиллав

2021-10-10 22:19:46

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Улсын Онцгой комиссийн Нэгдсэн Шуурхай штабын дарга, бригадын Генерал Б.Ууганбаяр нар, ЭМЯ, НЭМГ, НОБГ-ын холбогдох албан хаагчдын байлцуулан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын өнөөгийн нөхцөл байдлыг талаар ярилцлаа.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалт нийтийн дунд тархсан үед хүн амын хөдөлгөөнийг бууруулах, дархлаа сэргээх тунгийн хамралтыг нэмэгдүүлэх, амны хаалтны хэрэглээг шинэ түвшинд хүргэх, иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх замаар халдварын тархалтыг бууруулах нь зүйтэй гэж үзлээ.

ЭМЯ-наас Улсын Онцгой комиссийн Нэгдсэн Шуурхай штабын удирдлагуудтай 7 хоног бүр уулзаж, цаашид авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээгээ  тодорхойлж ажиллахаар боллоо.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

УОК-ийн нэгдсэн шуурхай штаб ЭМЯ-нд ажиллав  
Үзсэн: 1322 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй