Серби Улсын Белград хотноо энэ сарын 22-ноос арваннэгдүгээр сарын 7-ны хооронд зохион байгуулагдах "Белград-2021" боксын ДАШТ-ийг зохион байгуулах хороонд Г.Бадрах уригдан ажиллахаар болжээ.
Тэрбээр Олон улсын боксын холбооны III одтой шүүгч байсан бөгөөд өнгөрсөн тавдугаар сард Дубай хотноо Олон улсын боксын холбооноос (Aiba) зохион байгуулсан "International Technical Official" буюу Олон улсын техникийн төлөөлөгчийн шалгалтанд тэнцсэнээр Монгол улсаас Олон улсын боксын холбоонд төлөөлөгчөөр ажиллах анхны хүн болсон юм.
Ганболдын Бадрахыг манай спорт сонирхогчид 2016 оны Риогийн олимпын наадмыг тайлбарлаж байснаар нь сайн мэднэ.
1996 оноос боксын спортоор хичээллэж, Монгол Улсын хошой аварга, "Спартакиад" наадмын аварга болж байсан тэрбээр 2001-2005 онд Улсын шигшээ багийн тамирчин байхдаа 2005 онд ААШТ болон ДАШТ-д оролцож байсан юм. Гадаадын олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай. 2013 оноос шүүгчээр ажиллаж, 2014 онд Олон улсын боксын холбооны (AIBA) шүүгч болсон. Тив, дэлхийн олон тэмцээнийг рингэн дээр шүүж байгаа Монголын шүүгчдийн нэг юм.
Энэ жилийн хоёрдугаар сараас Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон, ажиллаж байна.
"Белград-2021" боксын ДАШТ-д Г.Бадрах уригдан ажиллахаар болжээ | ||
Үзсэн: 720 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.