“Буянт Ухаа-2” орон сууцны хорооллын шав тавих ёслол өнөөдөр боллоо.
Одоогоор тус хорооллыг барих судалгаа, шинжилгээ, төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэж дууссан бөгөөд эхний ээлжинд 7500 айлын орон сууцыг барих юм.
Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн иргэдийг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах “Буянт-Ухаа 1” хороолол 1764 айлын орон сууцны төслийг 100.0 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгөөр санхүүжүүлэхээс “Буянт Ухаа-1” хорооллыг ашиглалтад оруулахад нийт 72 тэрбум орчим төгрөг зарцуулагдаад байгаа.
Нийт 1754 айлын багтаамж бүхий “Буянт Ухаа-1” хороололд байр худалдан авах эрхийг 1545 иргэн авч, одоогийн байдлаар 1300 гаруй нь амьдрах орон сууцныхаа сонголтыг хийжээ. Эдгээр иргэнээс 300 нь урьдчилгаа төлбөрөө хийснээр өнөөдрөөс Төрийн орон сууцны корпораци дээр очиж, орон сууцны захиалгын гэрээг байгуулж эхлээд байгаа талаар холбогдох албаныхан онцлолоо.
“Буянт Ухаа-2” орон сууцны хорооллын шав тавих ёслол боллоо | ||
Үзсэн: 3361 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.