Шууд Chart

Улаанбаатар кино наадам энэ сарын 18-24-нд болно

2021-10-11 13:54:17

Жил бүр уламжлал болон зохиогддог олон улсын Улаанбаатар кино наадам энэ сарын 18-24-нд зохион байгуулагдана.

Энэ жил тус наадмыг Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл, Швейцарын хөгжлийн агентлаг, “Номадиа Пикчерс” ХХК-тай хамтран Соёлын яам, ОХУ-ын Элчин сайдын яам, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдын яам, Монгол дахь Гёте Институт, Оросын соёл шинжлэх ухааны төвийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах юм.

Энэхүү наадам нь Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улаанбаатар кино наадам энэ сарын 18-24-нд болно  
Үзсэн: 751 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй