Ирэх сарын 7-ныг Нийслэлийн хэмжээнд бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих “Авто машингүй өдөр” болгон зарлаад байгаа. Харин энэ өдрийг тохиолдуулан 25-30 мянган хүнийг хамруулсан "Улаанбаатар-Марафон” гүйлтийн тэмцээн зохион байгуулахаар болжээ. Тэмцээн Чингисийн талбайгаас 09:00 цагаас эхэлнэ. Уг тэмцээнд гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, их, дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцож болох аж.
Гүйлтийн тэмцээн болно | ||
Үзсэн: 2105 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.