Шууд Chart

1000 ингэний ферм байгуулна

2014-05-26 14:54:00

Шинжлэх ухааны Академи, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Хамтдаа бүтээх таны боломж” шинжлэх ухаан үйлдвэрлэл бизнесийн форумыг энэ сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотноо зохион байгууллаа. Хурлаар Технологийн инкубатор төвөөс боловсруулж буй туршилт, зүгшрүүлэлт хийгдсэн технологиудыг танилцууллаа.
 
Мөн ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэмтэн Ч.Оюунцэцэг “Эрдэсжилт ба хатуулагтай ундны усыг цэнгэгжүүлж, зөөлрүүлэх судалгааны ажлын танилцуулга” сэдвээр, Сайншанд аж үйлдвэр цогцолборын суурин төлөөлөгч Э.Пүрэв “Сайншанд цогцолборын төслийн суурь судалгааны ажлын явц” сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.
 
Дорноговь аймаг 1000 ингэний ферм байгуулах зорилт тавин ажиллаж буй бөгөөд ингэний сүү боловсруулах тал дээр ШУА-тай хамтран ажиллах тухай санал солилцлоо.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

1000 ингэний ферм байгуулна   
Үзсэн: 2209 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй