ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужаг хүлээн авч уулзлаа.
Ноён Винод Ахужад 2021 оны 10 дугаар сарын 16-нд болох Дэлхийн хүнсний өдрийн арга хэмжээнд оролцож, нээлтийн үг хэлэх урилгыг биечлэн гардуулж өгөв.
Уулзалтын үеэр хөдөө аж ахуйн салбарын цаашдын хөгжил, баримталж буй бодлого, алсын хараа, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
Ноён Винод Ахужа саналуудыг дэмжиж буйгаа хэлээд хамтын ажиллагаагаа өргөжүүлж хөрөнгө оруулалт татах, зээл тусламж, мөн цаашдын үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлж дараагийн уулзалтыг товлов.
Эх сурвалж: ХХААХҮЯ
| НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужаг хүлээн авч уулзав | ||
| Үзсэн: 667 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.