Шууд Chart

Монгол Улс БНСВУ-тай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна

2014-05-26 15:00:55

Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр БНСВУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтад ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, ШУА-ийн дэд ерөнхийлөгч Т.Дорж, ШУА-ийн Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Л.Даваагив, Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Шүрхүү нар болон БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Фан Данг Дыөнг, тус улсын Нийгмийн Шинжлэх ухааны академийн төлөөлөгчид оролцов. Уулзалтын үеэр хоёр орны хооронд соёл боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллаж байсан арвин туршлага бий бөгөөд цаашид энэ салбарт хамтран ажиллах талаар ярилцаж санал солилцсон юм.
Маргааш хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан “Монгол-Вьетнамын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны нэгэн жаран” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Гадаад харилцааны яаманд зохион байгуулах аж.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Монгол Улс БНСВУ-тай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна   
Үзсэн: 1219 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй