Шууд Chart

Монгол Улсын Өргөмжит консулын газар Милан хотод нээгдлээ

2021-10-12 16:01:44

Бүгд Найрамдах Итали Улсын Милан хотод Монгол Улсын Өргөмжит консулын газар 10 дугаар сарын 7-нд нээгдэв. Нээлтийн ёслолд Элчин сайд Ц.Жамболдорж, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон бусад албаны хүмүүс байлцав.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Элчин сайд Ц.Жамбалдорж, Монгол Улсаас Итали Улсын Ломбарди мужид суух Өргөмжит консул Паоло Бонеттид Өргөмжит консулын Патентыг гардуулав.

Элчин сайд Ц.Жамбалдорж Өргөмжит консулын газрыг нээж хэлсэн үгэндээ Италийн эдийн засаг, худалдааны төв, аж үйлдвэрийн өндөр хөгжилтэй Милан хотод Монгол Улсын Өргөмжит консул томилогдож буй нь тус мужид сурч, амьдардаг Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, зөвхөн консулын төдийгүй хоёр орны хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлж, П.Бонеттид ажлын амжилт хүсэв. 


Монгол Улсын Өргөмжит консулын газар Милан хотод нээгдлээ  
Үзсэн: 795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй