Шууд Chart

ХХААХҮЯ-ны төлөөлөгчид Итали Улсад ажиллав

2021-10-12 16:05:44

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэргүүтэй төлөөлөгчид 10 дугаар сарын 6-9-ний өдрүүдэд Италийн ИМАГРО болон Италпрожетти компанийн урилгаар тус улсад ажиллав.

Төлөөлөгчид ажлын айлчлалынхаа хүрээнд ИМАГРО компанийн удирдлагатай уулзаж, Италийн арьс, шир боловсруулах үйлдвэрлэлийн төв бүс нутаг болох Санта Крочед ажиллаж, Италпрожетти компанийн удирдлагатай уулзав. Улмаар Милан хотноо үйл ажиллагаагаа эхэлж буй Монгол Улсын Өргөмжит консулын газрын нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцов.

Ажлын айлчлалын үеэр “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, ИМАГРО компанийн Гүйцэтгэх захирал Массимо Полли нар Дарханы арьс ширний цогцолборын техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах гэрээнд гарын үсэг зурав.

Монгол Улсын Засгийн газраас жилдээ 10 гаруй сая арьс, шир боловсруулах хүчин чадал бүхий цогцолбор үйлдвэрийн бүтээн байгуулалтад онцгой анхаарал хандуулж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дэлхийд тэргүүлэгч байгууллагатай хамтран ажиллаж, дэлхийн болон Европын Холбооны стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, үйлдвэрийн шугамыг Дарханы арьс ширний цогцолборт авч ашиглах талаар ярилцаж, хамтын ажиллагааг эхлүүлэв. 


ХХААХҮЯ-ны төлөөлөгчид Итали Улсад ажиллав  
Үзсэн: 1618 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй