Нийслэлийн 160 орчим мянган иргэнд долоон дүүргийн 52 байршилд 15 мянган га газрыг өмчлүүлэхээр төлөвлөлтийн ажлууд хийгдэж байгаа.
Тэгвэл уг төлөвлөлтийн ажил дуусаж, НИТХ-аар батлуулахад бэлэн болсон талаар өнөөдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар тэргүүтэй холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ.
Төлөвлөгдсөн 52 байршил нь НИТХ-аас дэмжигдвэл олон нийтэд албан ёсоор 14 хоногийн өмнө мэдээлж, цахим программаар иргэдийн мэдээллийг хүлээж авах аж. Цахим программын хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сараас туршилтын шугамаар ажиллуулж байгаа бөгөөд ямар нэгэн зөрчил, доголдол илрээгүй байна. Өөрөөр хэлбэл, программ нь өнгөрсөн хугацаанд туршилтын хэлбэрээр ажиллаж байсан тул бүртгүүлсэн иргэдийн материалыг хүчингүйд тооцох аж.
Түүнчлэн анх 52 байршилд иргэнд газар өмчлүүлэх тухай асуудал яригдаж эхэлж байхад газрын хэмжээг 0.7 га гэж тооцоолж байсан ч олгогдох газрын талбайн хэмжээнээс хамаарч, 0.5 га болгон өөрчилсөн байна.
Уг газруудыг зөвхөн гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэх бөгөөд цахим бүртгэлийн ажил эхлээгүй болохыг холбогдох албаны хүмүүс албан ёсоор мэдэгдлээ.
Дашрамд дурдахад, уг газар өмчлүүлэх мэдээлэл түгсэнтэй холбогдуулан товлогдсон байршлуудад иргэд хашаа хатгаж эхлээд байгаа. Иргэдийн энэ үйлдэлд хязгаарлалт хийх үүднээс тухайн дүүргийн Засаг даргын захирамжаар, газар чөлөөлөх ажлуудыг зохион байгуулж эхлээд байгаа юм.
52 байршилд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажил бүрэн төлөвлөгджээ | ||
Үзсэн: 3056 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.