Халуун дулаан улирал эхэлж байна. Энэ үеэр эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бүх хүн гоо сайхандаа анхаардаг. Иймд арьсаа хуурайшилтаас хэрхэн хамгаалах цөөхөн хэдэн мэдээллийг хүргэе. Хэрэв та арьсаа хуурайшилтаас хамгаалъя гэж бодож байвал усанд бага орох хэрэгтэй гэнэ шүү. Учир нь усанд ойр ойрхон орсноос арьсныхаа байгалийн тосыг урсган хаядаг байна. Саван мөн адил арьсыг хуурайшуулдаг. Та мэдээж шаардлагатай гэж үзэж байгаа хэсгүүдээ ( нүүр, суга, бэлэг эрхтэн болон хөл гэх мэт ) зөвхөн савангаар угааж болох юм байна. Эсвэл зөөлөн чийгшүүлэгчтэй усан саван ( нүүр цэвэрлэгчээр нүүрээ цэвэрлэх) хэрэглэж болно.
Харин та усанд орсныхоо дараа биеэ хаттал үрэхийн оронд алчуураараа зөөлөн дарж усыг нь авах байдлаар хатаах нь маш чухал аж. Ингээд усанд орсныхоо дараа лосион юм уу, биеийн тос түрхэх нь таны арьсыг чийгшүүлнэ. Таны арьс хуурайшилттай байгаа бол аль болох зузаан түрхээд арьсандаа шингээх хэрэгтэй. Харин хэт олон түрхэхгүй байхыг сануулж байна. Энэ нь таны арьсны өөрийнх нь чийг ялгаруулах чадварыг алдагдуулдаг.
Арьсаа хуурайшилтаас хэрхэн хамгаалах вэ? | ||
Үзсэн: 1928 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.