Шууд Chart

“Монгол арт” галерей "Нээлттэй өдөрлөг" зохион байгуулна

2021-10-13 16:25:47

“Монгол арт” галерей энэ сарын 16, 17-нд "Нээлттэй өдөрлөг" зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн үеэр галерейн танхимд гарч байгаа үзэсгэлэн, зураачдын мастер класс, сургалтын үйл ажиллагаатай танилцах боломжтой аж.

Түүнчлэн зураач Б.Батжингийн “Навчсын анир”, “Томужин” сургуулийн сурагчдын үзэсгэлэн, Рой Чапмэн Эндрюс Монголд гэрэл зургийн үзэсгэлэн, “Намар” зураач, уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг сонирхож болох нь ээ.

Мөн дүрслэх урлагийн ном, хүүхдийн зурагт номын худалдаа, Итали модон жааз, уран зургийн худалдаа, Монгол бийр зургийн сургалтын танилцуулга болох юм байна.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Монгол арт” галерей "Нээлттэй өдөрлөг" зохион байгуулна  
Үзсэн: 804 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй