Шууд Chart

Дүүргийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмжүүдийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов

2014-05-26 16:04:24

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа тэргүүтэй ажлын хэсэг дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа явуулж буй бодит байдал дээр ажиллаж, тулгамдаж буй асуудлууд болоод ажлын чиг үүргийн талаар санал солилцлоо. 

Ажлын хэсэг ЭМЯ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болоод бусад холбогдох албан байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн юм.
 
Эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж байх явцад тулгамдаж буй түгээмэл хоёр асуудал байсан юм. Энэ нь хүний нөөц , болон тоног төхөөрөмжийн асуудлуудыг эмч мэргэжилтнүүд голчлон тавьж байлаа. “Манай улсын хувьд эдийн засгийн байдал хүнд байгаа учир хугацааны хувьд тодорхой зааж хэлсэнгүй харин нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд уг асуудлуудыг тавьж шийдүүлэх боломжтой гарц байгааг судлах, хамгийн чухал нь тоног төхөөрөмжүүдийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар санал дэвшүүлэх болно” гэж дэд сайд эмнэлгийн удирдлагуудад хэллээ. Мөн Эмнэлгүүдийн чанар хүртээмжийн тал дээр иргэддээ хүрч чадаж байгаа гэсэн дүгнэлтэд хүрч байгаа хэдий ч өвчтнийг хэвтүүлэх ор хүрэлцэхгүй байгаа нь хэвээр байгааг анхаарах тухайгаа хэлсэн юм.
 
Эмнэлгийн ажилтнуудын  хувьд цалин хөлсөө голдог учир эмч мэргэжилтнүүд дутмаг байгааг онцлов. Одоо авч байгаа цалин тэдний амьдралд хүрэлцдэггүй нь нууц биш юм. Хүний алтан амийг аврах үйлсэд зүтгэж байдаг тэдгээр эмч нарын ажиллах нөхцөл байдал, цалин хөлс, нийгмийн асуудал хамгийн чухал. Эдгээр асуудлыг шийдэж нэг шатаар ахих нь чухал гэдгийг эмч нар дурдаж байсан.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Дүүргийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмжүүдийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов   
Үзсэн: 1015 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй