Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймаг, нийслэлийн хяналтын байгууллагын удирдлага, байцаагч нар энэ өдрүүдэд цахим сургалтад хамрагдан эрсдлийн удирдлагын талаарх олон улсын туршлагыг судалж байна.
Сургалтын нээлтэд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва оролцож “Эрсдэл бүх улс оронд байдаг. Гагцхүү хэрхэн урьдчилан сэргийлэх чиглэлээр удирдлага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд юу хийж байгаагаас их зүйл шалтгаална.
Төр, засаг ч аливаа шийдвэр гаргахдаа эрсдлээ эрэмбэлж гол хэдэн зүйлд анхаарах ёстой” гэж хэллээ.
Олон улсын санхүүгийн корпорацийн зөвлөх Флорентин Бланк нь “Олон улсын эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлж байгаа туршлага”, “Хяналтын байгууллагын ухаалаг зохицуулалт”, “Улсын байцаагч мэргэжил” сэдвээр МХЕГ-ын Эрсдлийн удирдлагын багтай хамтран энэхүү сургалтыг зохион байгуулж байна.
Олон улсын санхүүгийн корпораци нь дөрвөн жилийн өмнөөс Мэргэжлийн хяналтын байгууллагатай өөрчлөлт, шинэчлэлт, эрсдлийн удирдлагын чиглэлээр хамтран ажилласаар иржээ.
Байцаагчид эрсдлийн удирдлагаар номын дуу сонсож байна | ||
Үзсэн: 1048 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.