Шууд Chart

“Болор цом”-ын эзэн Б.Доржпаламын нэрэмжит яруу найргийн наадам маргааш болно

2021-10-14 09:07:22

Монголын зохиолчдын эвлэл, С.Буяннэмэхийн нэрэмжит Дундговь аймгийн төв номын сан, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг дарга болон Засаг даргын Тамгын газар хамтран нэрт яруу найрагч, “Болор цом”-ын эзэн Барнангийн Доржпаламын нэрэмжит “Дүүрэн билэг” яруу найргийн наадам зохион байгуулах гэж байгаа билээ.

МЗЭ-ийн зохион байгуулах комиссоос мэдээлснээр, нэрт яруу найрагч Б.Доржпаламын нэрэмжит яруу найргийн наадам маргааш Дундговь аймагт болно. Тус наадам энэ сарын 2-нд болох байсан ч цаг үеийн нөхцөл байдлын улмаас түр хугацаагаар хойшлоод байв.

Хоёр үе шаттай явагдах “Дүүрэн билэг” яруу найргийн наадмын эхний шатны шалгаруулалт болоод өнгөрсөн бол дараагийн шатанд 21 яруу найрагч шүлгэн хүлгээ сойно.

Наадмын эхний шатанд яруу найрагч тус бүр гурван шүлэг ирүүлж, хоёрт нь зохион байгуулагчид сэдэв өгсөн байна. Эхний сэдэв нь Б.Доржпаламын амьдрал, уран бүтээлтэй холбоотой, дараагийнх нь Дундговь аймаг, Боржигон Угтаал эгшиглэнт говь нутгийн сэдэвтэй байх ажээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Болор цом”-ын эзэн Б.Доржпаламын нэрэмжит яруу найргийн наадам маргааш болно  
Үзсэн: 953 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй