Шууд Chart

"Улаанбаатар" кино наадмаар 11 улсын 15 бүтээл үзэгчдэд хүрнэ

2021-10-14 13:19:01

"Улаанбаатар" 13 дахь удаагийн кино наадам энэ сарын 18-24-ний хооронд зохион байгуулагдах бөгөөд үүнд 11 улсын 15 бүтээл үзэгчдэд хүрнэ.

Тус кино наадмын үеэр гадаадын нэг улсын киног онцлон хүргэдэг бөгөөд энэ жилийн хувьд ОХУ-ыг онцлох аж.

Дэлгэцээр гарах бүтээлүүд:

/2021.10.18/ Кино наадмын нээлт "Зургаадугаар бүхээг" УСК-гоор эхэлнэ.

/2021.10.19/ Кино наадамд энэ жил ОХУ-ыг онцолж байна. Наадмын хоёр дахь өдөр "Халимч хүү", "Эцгийн халамж", "Сүүлийн "Хонгор Болгар" алим" зэрэг киног хүргэнэ.

/2021.10.20/ Энэ өдөр Монгол киногоор үргэлжлэх юм. "Том тоглоом - Гурван эрдэнийн эрэлд", "Цасан хүн", "Гэгээн учрал", "Z. OE41" зэрэг уран сайхны кинонууд гарна.

/2021.10.21/ Үзэхийн хязгаар хэсэгт "Ардын элч" МУСК үзэгчдийн хүртээл болно. "New horizon" хэсэгт "A Night of knowing nothing" болон "Money has four legs" кинонууд гарах юм.

/2021.10.22/ Энэ өдөр үзэхийн хязгаар хэсэгт "Хөндөлт", "Онода" зэрэг кино гарна.

/2021.10.23/ Олон улсын кино хөтөлбөрт Германы "Хүний хүчин зүйл", "Би чиний заяаны хань", ОХУ-ын "Петровын томуу" УСК гарна.

/2021.10.24/ Энэ өдөр "Ольга", "Санагалзал", "Харгуй зам" зэрэг кино үзэгчдийн хүртээл болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Улаанбаатар" кино наадмаар 11 улсын 15 бүтээл үзэгчдэд хүрнэ  
Үзсэн: 833 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй