![](/uploads/202110/news/thumb/0e896c57fb505a92a4abbb0edbee4377_x3.jpg)
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байх боловч цаашдаа ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө бага зэрэг дулаарна.
2021 оны 10-р сарын 15-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 2-4 хэм хүйтэн байна.
2021 оны 10 сарын 15-ны 20 цагаас 10 сарын 16-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Халх гол орчмоор хур тунадас орно. Өдөртөө нийт нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1-6 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 9-14 хэм, Алтай, Хангайн уулархаг нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 16-18 хэм, бусад хэсгээр 13-15 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 16-18 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
2021 оны 10 дугаар сарын 17-ноос 10 дугаар сарын 21-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
17-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө бага зэрэг дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн | ||
Үзсэн: 773 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.