Шууд Chart

Дархан-Уул аймгийн “Миний Монгол" цэцэрлэгт хүрээлэнд "Хүүхдийн төмөр зам" нээгдлээ

2021-10-18 08:50:21

Дархан-Уул аймгийн хүүхэд багачууд түүхт 60 жилийн ойн өдрөөрөө 34 хүний суудалтай 10 морины хүчин чадалтай ОХУ-ын Камбарскийн заводод бүтээгдсэн галт тэрэгт сууж, “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгээр нийт 2,3 км урттай төмөр замаар аяллаа.

Дархан хотын 60 жил, Монгол-Оросын найрамдалт харилцааны 100 жилийн ойг тохиолдуулан бүтээн байгуулалтын ажлыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын буцалтгүй тусламж болон орон нутгийн төсвийн нийт дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дархан-Уул аймгийн “Миний Монгол" цэцэрлэгт хүрээлэнд "Хүүхдийн төмөр зам" нээгдлээ   
Үзсэн: 1467 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй