![](/uploads/202110/news/thumb/7ab0b1ad8781d43e99b014eb5c5147a4_x3.jpg)
Английн премьер лигийн наймдугаар тойргийн тоглолтууд боллоо. Ньюкасл талбайдаа Тоттенхэм клубтэй тоглож 2-3 харьцаагаар хожигдлоо. Улмаар Ньюкасл клуб хожил байгуулж чадаагүй байгаа бөгөөд гурван тэнцээ, таван хожигдолтойгоор хүснэгтийн 19-рт бичигдэж байгаа бол Тоттенхэм клуб таван хожил, гурван хожигдолтойгоор нийт 15 оноотойгоор хүснэгтийн тавдугаарт бичигдэж байна.
Тус тоглолт салхийг 2 минутад Ньюкаслаас Уилсон гоолдсон ч үүнээс цааш гурван гоолыг хаалгандаа алджээ. 17 минутад Ндомбеле, 22 минутад Кейн 45+3 минутад Сон Хын Мин гоолдсон байна. Сүүлийн гоолыг Дайер 89 минутад өөрийн хаалгандаа оруулжээ.
Наймдугаар тойргийн тоглолтын үр дүн
Уотфорд 0 : 5 Ливерпүүл
Астон Вилла 2 : 3 Вулверхэмптон
Манчестер Сити 2 : 0 Бернли
Лестер 4 : 2 Манчестер Юнайтед
Норвич 0 : 0 Брайтон
Саутгемптон 1 : 0 Лидс
Брентфорд 0 : 1 Челси
Эвертон 0 : 1 Вест Хэм
Ньюкасл 2 : 3 Тоттенхэм
Арсенал– : –Кристал Пэлас
Тоттенхэм клуб тав дахь хожлоо байгуулав | ||
Үзсэн: 903 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.