![](/uploads/202110/news/thumb/bd2e6d9ff2ae96db8ad273c6ef8e9884_x3.jpg)
“Чүнчонь энх тайвны кэмп – 2021” цахим өдөрлөг болж, дөрвөн улсын дөрвөн хотын оюутан залуус оролцлоо. Тухайлбал,
Чүнчонь хотын захиргаа Зүүн Хойд Азийн бүс нутгийн хүүхэд, залуучуудын хамтын манлайллыг хөгжүүлэх зорилготой уг хөтөлбөрийг санаачлан, зохион байгуулжээ. Өдөрлөгийн нээлтэд Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр оролцож, Чүнчонь хотын захиргааны хамт олон, оролцож буй хотуудын нийт удирдлагууд, албан хаагчид болон оролцогчдод баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүлэв.
Түүнчлэн, Зүүн Хойд Азийн бүс нутгийн хотуудын иргэд, хүүхэд залуучуудын хамтын ажиллагаа энэхүү хөтөлбөрөөр дамжин улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
“Чүнчонь энх тайвны кэмп - 2021” цахим өдөрлөг боллоо | ||
Үзсэн: 718 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.